“МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ-2019” (2019 оны 5-р сарын 6-12).

: Мэдээ : 2019-04-30 12:06:50
“МОНГОЛЫН ИННОВАЦИЙН 7 ХОНОГ-2019” (2019 оны 5-р сарын 6-12). Энэ жилийн арга хэмжээг БСШУСЯ, ҮХГ, ШУТС, ШУТИС, Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар, ШУА, СУИС, ХААИС, БХИС, МУИС, АШУҮИС, МУБИС, МҮХАҮТ, МТҮП, Монголын залуу эрдэмтдийн холбоо ТББ, Монголын  инновацийн холбоо ТББ,  Старт ап Монгол ТББ, Гарааны бизнесийг дэмжих байгууллагууд,  зэрэг байгууллагууд  “ХАМТЫН ИННОВАЦИ”  уриан дор хамтран зохион байгуулагдана.
 
7 ХОНОГИЙН ХҮРЭЭНД ЗОХИОГДОХ АРГА ХЭМЖЭЭНҮҮД:
 
I. 2019. 05. 06,  Даваа, 10.30-12.00,  “АЛБАН ЁСНЫ НЭЭЛТ”, 
Хариуцан зохион байгуулагч: БСШУСЯ
Хаана: БСШУСЯ-ны 401 тоот хурлын танхим
Зорилго, үйл ажиллагаа: Инновацийн 7 хоногийн арга хэмжээний хөтөлбөрийг олон нийтэд танилцуулж тодорхой мэдээлэл өгөх ба зохион байгуулагч байгууллагуудын төлөөлөл болон хэвлэл мэдээллийн байгууллагууд оролцоно.
 
II.  2019. 05. 07,  Мягмар, 8.30-14.00, “ХАМТЫН ИННОВАЦИ-2019хэлэлцүүлэг
Хариуцан зохион байгуулагч: БСШУСЯ, Монголын хамтын оффисын холбоо ТББ
Хаана: Корпорейт-2 зочид буудал /Event hall/
Зорилго, үйл ажиллагаа: Инновацийн үйл ажиллагаа, хууль, эрх зүй, төрийн бодлого, төр, хувийн хэвшил, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын  шинжлэх ухаан, технологи, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийн боломжуудын талаар хэлэлцэнэ.
III. 2019. 05. 07-08,  Мягмар- Лхагва, 9.00-17.00,  ИННОВАЦИЙН ҮЗЭСГЭЛЭН-2019”, Хариуцан зохион байгуулагч: Нийслэлийн Үйлдвэр, инновацийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулна.
Хаана: МҮХАҮТанхим
Зорилго, үйл ажиллагаа: Аж ахуйн нэгж байгууллагууд, их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын инновацийн үйл ажиллагааны үр дүн, оюуны бүтээл, шинэ техник, технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга, үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдана.
 
 IY. 2019. 05. 08-10, Лхагва-Пүрэв
ICIED-2019: ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ
“ICIED-2019: INTERNATIONAL CONFERENCE ON INNOVATION & ENTREPRENUERSHIP DEVELOPMENT”,  Үндсэн хуралдаан
Хариуцан зохион байгуулагч: “Монголын залуу эрдэмтдийн холбоо” ТББ
Хаана: ШУТИС, ШУТТНС, 604 танхим
Зорилго, үйл ажиллагаа: ЗАЛУУ СУДЛААЧДЫН  “BPA-2019” эрдэм шинжилгээний бага хурал
Гадаад, дотоодын эрдэмтэд, судлаачид, магистр, доктор-оюутнууд судалгааны ажлын үр дүнг танилцуулах, эрдэм судлалын бүтээлийг хэвлүүлж, нийтийн хүртээл болгох ба залуу судлаачдын шилдэг бүтээлийг шалгаруулж урамшуулна.
 
 
 
 
Мэдлэгийн эдийн засаг, шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн олон улсын туршлага, Монгол Улсад шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх  боломж, үндэсний инновацийн тогтолцоог бүрдүүлэгч талуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх ба ирүүлсэн бүтээлүүдэд  мэргэжлийн хянан магадалгаа хийж,  “Менежмент ба Инноваци” эрдэм шинжилгээний сэтгүүлд нийтэлнэ.
 
Y. 05.10, Баасан, 09.00-18.00,  “ICIED-2019: СОЁЛЫН БҮТЭЭЛЧ ҮЙЛДВЭРЛЭЛ-2019” Эрдэм Шинжилгээ, онол практикийн бага хурал
Хариуцан зохион байгуулагч: СУИС
Хаана: СУИС, Оюутан театр
Зорилго, үйл ажиллагаа: Соёлын бодлого, соёлын бүтээлч үйлдвэрлэл, зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэл, соёл урлагийн байгууллагын менежмент маркетингийн чиглэлээр илтгэл, хэлэлцүүлэг явагдана. 
 
YI. 2019.05.10-12, Баасан, 09.00-18.00, Залуучуудын гарааны бизнесийн   “START-UP WEEKEND” арга хэмжээ
Хариуцан зохион байгуулагч: ШУТИС
Хаана:  UB Innovation center
Зорилго, үйл ажиллагаа:  Нийслэлийн залуучууд, их дээд сургуулийн оюутнуудын дунд гарааны бизнесийн шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээ зохион байгуулагдана.
 
YII. 2019.05.10-12, Баасан, 09.00-14.00, “Эрдэм” хакатон
Хариуцан зохион байгуулагч: ШУА
Хаана:  UB Innovation center
Зорилго, үйл ажиллагаа:  Судлаачдын дунд бизнесийн шинэ санаа, шилдэг төсөл шалгаруулах арга хэмжээг зохион байгуулах, түүнийг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэх
 
 VIIi. 2019. 05. 11-12,   Бямба-Ням,   “СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭний ХААЛТын ажиллагаа”
Хариуцан зохион байгуулагч: ШУТИС
Хаана: Цонжин болдог
Зорилго, үйл ажиллагаа:  Олон улсын хуралд оролцсон гадаадын төлөөлөгчдөд Монголын соёл, уламжлалыг  танилцуулах соёлын арга хэмжээ зохион байгуулна.
 
IX. 2019. 05. 15,   Лхагва,   “Инновацийн 7 хоногийн дүгнэлт”
Хариуцан зохион байгуулагч: МУИС
Хаана: МУИС-ын номын сангийн 502 тоот хурлын танхим
Зорилго, үйл ажиллагаа:  Инновацийн 7 хоногийн хүрээнд зохион байгуулагдсан арга хэмжээний зөвлөмжийг шийдвэр гаргагчдад хүргэх
 
 
--о0о--