“FRONTIER FINTECH HACKATHON 2019” АРГА ХЭМЖЭЭНД ШУТИС-ИЙН ОЮУТНУУД АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО.

: Мэдээ : 2019-05-21 12:25:44
Монголын инновацын 7 хоног  арга хэмжээний хүрээнд  оюутнуудын “FRONTIER FINTECH HACKATHON 2019” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа.
Энэхүү арга хэмжээнд Голомт банк, Мобиком зэрэг банк санхүүгийн байгууллага болон ШУТИС-ийн БуХС, МХТС, ГУУС, СЭЗИС, МУИС-ийн ХШУС, ЭИС, БХИС, зэрэг их дээд сургуулиудаас нийт 65-н оюутнууд, залуучууд 15-н баг болон оролцов. Уг арга хэмжээний ментор багшаар Кардано сангийн Керстин Лин, Ларс Бранжус, Полина Виеноградова болон  Майкл Хуесчин, Петер чой, Жеону Чой нар ажиллав.

 
ШУТИС-ийн БуХС-ийн МСМ-ийн оюутнууд
Тус арга хэмжээг  Нийслэлийн шинжлэх ухаан инновацийн газар,   ШУТИС, БуХС-ийн Технологийн менежментийн салбар, БАТС, Мэдээллийн технологийн үндэсний парк зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулав.
Хакатон арга хэмжээнд  ШУТИС-иас БУХС,  МХТС, ГУУС –ийн  5-н багийн 24-н оюутан, МУИС, СЭИС, Голомт, Мобиком зэрэг их сургуулиуд, банк санхүүгийн байгууллагууд  идэвхитэй оролцов.
Энэ удаагын арга хэмжээний гол онцлог нь АНУ-ын  Кардано сангаас ухаалаг гэрээний хэлээр  сургалт өгч, уг сэдвийн  дагуу асуудлыг шийдвэрлэх даалгавартай байсан бөгөөд шилдэг  шийдлийг шүүгчийн бүрэлдэхүүн шалгаруулж нийт   8-н  шалгуураар мөнгөн шагнал,  оролцсон бүх оюутнуудад  сертификат,  50 доллар өгч  урамшуулав.
Ахисан түвшинд : 1- байр -ШУТИС-ийн ГУУС-ийн “Trailerpark баг” -850 доллар
                               2- байр- RMIFX баг -750 доллар
Дунд түвшинд: 1- байр – ШУТИС-ийн МХТС –ийн  “SCHRODINGERS BIT” баг -550 доллар
                         2- байр- Мобикомын  “EMONEY” баг -450 доллар
                         3-р байр- Голомт банкны “LAMBDA” баг -355 доллар
 Анхан шатны түвшинд: 1- байр –Этүгэн их сургуулийн   “ETUGEN”  баг -300 доллар
                                         2- байр- ШУТИС-ийн MСM баг -200 доллар
                                         3-р байр- Мобикомын   “JUST IN TIME” баг -150 доллароор тус тус шагнагдаж үр дүнтэй арга хэмжээ боллоо.
 
 Тайлан бичсэн :  Технологийн менежментийн салбарын профессор                              Я.Оюунтунгалаг