“ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛ” ХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦАХ ДАДЛАГЫН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ

: Мэдээ : 2019-09-12 16:42:06
ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ АЖИЛХӨТӨЛБӨРИЙН ТАНИЛЦАХ ДАДЛАГЫН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Орон нутаг дахь төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллага, бизнесийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаатай танилцах, иргэдийн санаа бодлыг судлах, олон нийтийн харилцааны мэргэжлийн чиг баримжаа, итгэл үнэмшил олж авах, сургалтаар эзэмшсэн онолын мэдлэгийг практикаар бататгах зорилгоор 2019 оны 06 сарын 02-ноос 09-ны хооронд “Олон нийттэй харилцах ажил” хөтөлбөрийн танилцах дадлагыг зохион байгуулсан. Дадлагын хугацаанд Булган, Хөвсгөл аймгийн нийт 9 байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, хөтөлбөрийн дагуу сургалт, сайн дурын ажил, сургууль, мэргэжил сурталчлах арга хэмжээ, тэмцээн уралдаан, уулзалтуудыг зохион байгуулсан ажлынхаа тайланг манай оюутнууд 2019 оны 09 сарын 12-ны өдөр амжилттай хамгааллаа. Танилцах дадлагыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, хамтран ажилласан Булган аймгийн ЗДТГ, Хутаг-Өндөр сумын ЗДТГ, Сайхан монгол телевиз, Эрдмийн өргөө цогцолбор сургууль, Хөвсгөл аймгийн ЗДТГ, Их-Уул сумын ЗДТГ, Мөрөн телевиз, Эрдмийн далай цогцолбор сургууль, Аяны жолоо ХХК-ийн хамт олонд талархлаа илэрхийлж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.