2019 оны 9 дүгээр сарын 20-ний өдөр “Төрийн удирдлага” хөтөлбөрийн оюутан, төгсөгчдийн хандиваар 402 тоот ангийг “Төрийн удирдлага” хөтөлбөрийн мэргэжлийн танхимаар засч тохижуулан нээлтийн үйл ажиллагаа зохион байгуулагдав. ШУТИС-ийн 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээг чин сэтгэлээсээ дэмжиж оролцсон оюутнууд, төгсөгчид, мэргэжлийн багш нартаа гүн талархал илэрхийлье.
Нийгмийн ухааны салбар



