ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.

: Мэдээ : 2020-04-22 21:15:19
ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА.
2020-04-22 өдөр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, хамтран ажиллах санамж бичиг байгуулж, ШУТИС-ийн БуХС-ийн захирал А.Энхбат, НГБХЗХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул нар гарын үсэг зурлаа.
Санамж бичигт Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.6.2-т “Залуучуудыг хотын соёлд суралцуулах, гэр бүлийн боловсрол олгох, сөрөг зан үйл хорт зуршлаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, соён гэгээрүүлэх, чөлөөт цагийн орчин нөхцөлийг сайжруулж, дугуйлан клубүүдийг шинээр байгуулан ажиллах” зорилтыг хангуулахыг эрмэлзэж, Залуучуудын хөгжил төлөвшил, эерэг зан үйлийн талаар онолын мэдлэг, эерэг зан үйлд сургах, эцэг эх болоход бэлтгэх, өөрийн үнэлэмжээ нэмэгдүүлэх, нийгэмд дасан зохицох чадвартай залуучуудыг бэлтгэх, сургалт, судалгаа, уулзалт зохион байгуулах зорилгоор хоёр харилцан тохиролцож, бие биеийнхээ эрх ашгийг хүндэтгэн, үйл ажиллагаанд нь харилцан дэмжлэг үзүүлэх зарчимд тулгуурлан  хамтран ажиллахаар тохиролцлоо.
 
ШУТИС-БИЗНЕСИЙН УДИРДЛАГА, ХҮМҮҮНЛЭГИЙН СУРГУУЛЬ