“НИЙГМИЙН АЖИЛ” ХӨТӨЛБӨР НЬ 2 ДАХЬ УДААГИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА

: Мэдээ : 2020-05-27 18:08:15
 
 
 
“НИЙГМИЙН АЖИЛ” ХӨТӨЛБӨР НЬ 2 ДАХЬ УДААГИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА
 
Нийгмийн ухааны салбарын “Нийгмийн ажил” (D092301)  хөтөлбөрөөр бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь анх удаа БСШУЯ-ны БМИҮЗ-ийн 2014 оны 09 сарын 09-ний өдрийн 01 тогтоолоор 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдсэн.
2020 оны 05 дугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Нийгмийн ажил” (D092301) бакалаврын хөтөлбөрт хоёр дахь удаагийн хөндлөнгийн үнэлгээ хийхээр БМИҮЗ-ийн шинжээчийн баг ажиллаж байна. Тус үйл ажиллагааг нээж БуХС-ийн захирал доктор А.Энхбат, БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал доктор О.Янжмаа нар оролцож хөндлөнгийн үнэлгээ хийх комиссын бүрэлдэхүүн болоод 2 өдрийн ажлын хуваарийг танилцууллаа.