“ТӨРИЙН УДИРДЛАГА” ХӨТӨЛБӨР НЬ 2 ДАХЬ УДААГИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА

: Мэдээ : 2020-06-03 15:35:16
 
 
 
“ТӨРИЙН УДИРДЛАГА” ХӨТӨЛБӨР НЬ 2 ДАХЬ УДААГИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ҮНЭЛГЭЭГЭЭ ХИЙЛГЭЖ БАЙНА
 
 
Нийгмийн ухааны салбарын “Төрийн удирдлага” (D041303)  хөтөлбөрөөр бакалаврын зэрэг олгох сургалтын хөтөлбөр нь БСШУЯ-ны БМИҮЗ-ийн 2014 оны 09 сарын 09-ний өдрийн 01 тогтоолоор 5 жилийн хугацаатайгаар магадлан итгэмжлэгдсэн.
2020 оны 06 дугаар сарын 02-03-ны өдрүүдэд “Төрийн удирдлага” (D041303)  бакалаврын хөтөлбөрт хоёр дахь удаагийн хөндлөнгийн үнэлгээ хийхээр БМИҮЗ-ийн шинжээчийн баг ажиллаж байна. Тус үйл ажиллагааг нээж БуХС-ийн захирал доктор А.Энхбат, БМИҮЗ-ийн дэд дарга, ажлын албаны захирал доктор О.Янжмаа нар оролцож хөндлөнгийн үнэлгээ хийх комиссын бүрэлдэхүүн болоод 2 өдрийн ажлын хуваарийг танилцууллаа.