Санхүүгийн менежментийн мэргэжлийн кабинетийн нээлт, тууз хайчлах ёслол боллоо

: Мэдээ : 2020-09-28 12:35:40
Санхүүгийн менежментийн мэргэжлийн кабинетийн тууз хайчлах ёслол 2020 оны 9 дүнээр сарын 24-ны өдөр ШУТИС, БУХС дээр зохион байгуулагдлаа.
          
Уг арга хэмжээнд урилгаар ШУТИС-ийн захирал П.Очирбат, дэд захирал Х.Энхжаргал, БИД ББСБ-ын гүйцэтгэх захирал Ц.Бат-Эрдэнэ, Сүндэр Өргөө ХХК-ны захирал Б.Ганзолбоо, 2000-2019 оны санхүүгийн менежмент мэргэжлээр төгсөгчдийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид болон БАТС, БУХС-ын  удирдлага, багш нарын төлөөлөл 50 гаруй хүн оролцлоо.         
Уг үйл ажиллагаанд баяр хүргэж УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн,  БОАЖЯ-ны сайд асан Н.Цэрэнбат,  MCS Инвестмент ХХК-ны гүйцэтгэх захирал Г.Мягмаржав нар мэндчилгээ ирүүллээ. ШУТИС-ийн захирал П.Очирбат тууз хайчлах ёслолыг нээж үг хэлж, компьютер бэлгэллээ.
          
Санхүүгийн менежментийн мэргэжлийн кабинет нь 45,3 сая төгрөгийн төсөвт өртгөөр олон улсын дээд боловсролын стандартад нийцсэн, орчин үеийн шийдэл бүхий интерьер дизайнтай анги болжээ. Уг кабинетийг байгуулахад УИХ-ын гишүүн,  БОАЖЯ-ны сайд асан Н.Цэрэнбат, Юнител ХХК, БИД ББСБ, Сүндэр Өргөө ХХК, 2000-2019 онд Санхүүгийн менежмент мэргэжлээр төгсөгчид хөрөнгө оруулсан байна.
                                                                  
Төгсөгчдийн оруулсан хөрөнгө оруулалт хандив болон Санхүүгийн менежментийн хөтөлбөрийн багийн багш нарын сэтгэл, хичээл зүтгэлээр байгуулсан уг кабинет нь оюутан суралцагчдыг сургалцах таатай, тохилог орчинг бүрдүүлсэн, сургалтыг боломжит олон хэлбэрээр зохион байгуулж явуулах, ашиглах шийдэл бүхий тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нь сургалтын чанар, үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо.