Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх баярыг амжилтаар угтлаа

: Мэдээ : 2020-10-07 15:51:49
Дэлхийн багш нарын 26, Монголын багш нарын 54 дэх баярын өдрийг тохиолдуулан Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн шилдэг багш нарт шагнал гардуулах үйл ажиллагаа 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр ШУТИС-ийн Урлаг зааланд болж өндөрлөлөө. Уг арга хэмжээн дээр Бизнесийн удирдлагын салбарын эрхлэгч П.Жаргалтуяа, Нийгмийн ухааны салбарын профессор Б.Долгор нар “Профессор” цол, дэд захирал Д.Ганбаатар, Нийгмийн ухааны салбарын ахлах багш Ж.Нямаа нар “Дэд профессор” цол хүртлээ.
Мөн Нийгмийн ухааны салбарын ахлах багш С.Туяа, Боловсрол, шинжлэх ухааны яамны “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, Бизнесийн удирдлагын салбарын ахлах багш М.Саруул-Эрдэнэ, Хүмүүнлэгийн ухааны салбарын ахлах багш Б.Наранбаатар Сургалтын албаны ажилтан Т.Пүрэвзул  нар Боловсрол, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг”-ээр, ШУТИС-ийн Эрдмийн зөвлөлийн шагналаар Бизнесийн удирдлагын салбарын ахмад багш С.Байгалтөгс, ШУТИС-ийн Захирлын нэрэмжит шагналаар Нийгмийн ухааны салбарын дэд профессор Б.Бат-Өлзий, Технологийн менежментийн салбарын ахлах багш  М.Бурмаа Монголын харилцаа холбооны зохицуулах хорооны “Баярын бичиг”-ээр тус тус шагнагдав.
Тус сургуулийн Захирлын нэрэмжит шагналаар Бизнесийн удирдлагын салбарын дэд профессор Х.Ариунаа, ахлах багш С. Соёл-Эрдэнэ, Хүмүүнлэгийн ухааны салбарын профессор Н.Галиймаа, ахлах багш Д.Наранцацрал, Технологийн менежментийн салбарын профессор Я.Оюунтунгалаг, ахлах багш Б.Алтансувд, Нийгмийн ухааны салбарын дэд профессор Д.Одмаа, ахлах багш Ч.Должинсүрэн нар тус тус шагнагдлаа.