ХҮМҮҮНЛЭГИЙН САЛБАРЫН БАГШ НАРЫН ХАМТАРСАН ӨГҮҮЛЭЛ CELL СЭТГҮҮЛД ХЭВЛЭГДЛЭЭ

: Мэдээ : 2020-11-17 15:55:46
ШУТИС-ийн БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын ахлах багш доктор(Ph.D) Д.Хатанбаатар, Ч.Ванчигдаш нарын оролцсон “A Dynamic 6,000-Year Genetic History of Eurasia’s Eastern Steppe” сэдэвт судалгааны өгүүлэл импакт фактор бүхий Cell сэтгүүлийн 2020-оны 12 дугаар сарын дугаарт хэвлэгджээ. 
Тус судалгааны ажилд  ХБНГУ-ын  Макс Планкийн Хүрээлэн, Боннын Их Сургууль, БНСУ-ын Сөүлийн Их сургууль, АНУ-ын Харвард, Мичиган, Колорадогийн Их Сургууль, ОХУ-ын Шинжлэх Ухааны Академи, Алс дорнод, Монгол, Төвд, Будда судлалын хүрээлэн, МУ-ын Шинжлэх Ухааны Академи, Монгол Улсын Их Сургууль, Улаанбаатарын Их Сургууль, Соёлын Өвийн Үндэсний Төв зэрэг олон улсын нэр хүндтэй судалгааны байгууллага, их сургуулийн судлаач, профессорууд оролцсон байна.
Дээрх судалгаагаар Монгол болон Өвөр Байгалийн бүс нутгийн Хүрэл, Хүннүгийн үед холбогдох 214 эртний дээжид генетикийн шинжилгээ хийж, Монголын эртний удамшил зүйн 6000 жилийн түүхийг тодруулахыг зорьсон ба олон шинэ, сонирхолтой дүгнэлт хийсэн байна. Тус судалгаанд БуХС-ийн Хүмүүнлэгийн салбарын дээрх багш нарын удирдан ажилладаг “Дорнод Монгол” төслийн судалгааны гол салбар болох “Улаан зуух”-ийн археологийн дээжүүд, судалгааны ажлууд нь Монголын хөгжингүй хүрэл зэвсгийн үеийн гол төлөөлөл болон оржээ. 
2019 оны байдлаар тус сэтгүүлийн импакт фактор 38.637 байгаа бөгөөд энэ чиглэлийн 298 сэтгүүлээс эхний байранд эрэмбэлэгдэж байгаа ажээ.