“ШУТИС-ийн залуучуудын хөгжил-2018” II чуулга уулзалт

: 2018-12-03 15:24:25
Монгол Улсын Их Хурал Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийг 2017 онд баталж, 2018 оны 1 дүгээр сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлж байгаатай холбогдуулан залуучуудын дуу хоолойг сонсох, тэдний хүсэл зорилгыг нэгтгэж, сургуулийн хөгжил дэвшилд залуу багш, ажилтны оролцоог нэмэгдүүлэх зорилгоор ШУТИС нь өнгөрсөн жил “ЗАЛУУ БАГШ, АЖИЛТНЫ ЧУУЛГА УУЛЗАЛТ -2017” анхдугаар чуулганыг амжилттай зохион байгуулсан. Цаашид залуучуудад чиглэсэн арга хэмжээг өргөжүүлж “ШУТИС-ИЙН ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖИЛ -2018” II чуулганыг 2018 оны 12 дугаар сарын 8-нд зохион байгуулах гэж байна. Тус чуулганд бүрэлдэхүүн сургуулиуд тус бүрээс манлайлагч шилдэг залуу багш, ажилтны төлөөлөл оролцоно.