ШУТИС-ийн Ректорын нэрэмжит тэтгэлэг зарлагдлаа

: 2019-03-14 14:00:56
Оюутнуудын сурч боловсрох идэвхийг дээшлүүлэх, тэдний авьяас чадвар, хүсэл сонирхолыг нь урамшуулан дэмжих хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, урлаг, спортын онцгой амжилт гаргасан шилдэг оюутнуудыг урамшуулах, амьдралын боломж муутай оюутнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор амжилттай суралцаж байгаа бакалавр, магистр, доктор  оюутнуудыг урамшуулахад энэхүү тэтгэлгийн зорилго оршино.
 
Тавигдах шаардлага
  • 3.6 ба түүнээс үнэлгээний голч дүнтэй 2 улирал дараалан суралцсан байх;
  • Олон улсын болон улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож шалгарсан байх;
  • Оюутны эрдэм шинжилгээний ажил, олимпиадад амжилттай оролцож шалгарсан байх;
  • Сайн дурын үйл ажиллагаанд тогтмол үр дүнтэй оролцсон байх;
  • Бусад тэтгэлэгт хамрагдаагүй байх;
Тэтгэлгийн хэмжээ
Нийт 12-15 кредитийн хөнгөлөлт үзүүлнэ.
Бүрдүүлэх бичиг баримтын жагсаалт
  • Та Оюутны вэб -н оюутан->тэтгэлэг цэсээр орж анкет бөглөж хэвлэх
  • Иргэний үнэмлэхний хуулбар
  • Сургуулийн болон дүнгийн албан ёсны тодорхойлолт /Нийт суралцсан хугацааны голчийг улирал түс бүрээр гарган, дэд захирлаар баталгаажуулах/
  • Сургуулийн дэлгэрэнгүй тодорхойлолт
  • Хорооны тодорхойлолт /гэр бүлийн гишүүдийн тоо, өрхийн орлогын тухай мэдээллийг багтаасан байх/
  • Үзүүлсэн амжилтуудын гэрчилгээ, сертификат, өргөмжлөлийн хуулбар
Материал хүлээн авах хугацаа
Эхний шатны шалгаруулалтыг бүрэлдэхүүн сургуулийн захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэж хурлын протоколын хамт холбогдох материалыг Оюутны соёл, үйлчилгээний алба /ШУТИС-ийн төв байрны 1-327 тоот өрөө/-нд 2019 оны 03 дугаар сарын 22-ны дотор ирүүлнэ.
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА