"MUST Start-Up" уралдааныг нийт оюутнуудын дунд зарлаж байна

: 2021-04-19 11:53:04
ШУТИС-ийн Технологи дамжуулах төвөөс Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуультай хамтран оюутны гарааны бизнесийн санаачлагыг шалгаруулах "MUST Start-Up" уралдааныг нийт оюутнуудын дунд зарлаж байна. 
 
Тус арга хэмжээ нь "Монголын Инновацийн 7 хоног"-ийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа ба 2021 оны 5 сарын 6-ны өдөр нээлттэйгээр шалгаруулна. 
 
Багш судлаач та бүхэн шинэ санаа, технологи хөгжүүлж бүтээгдэхүүн, үйлчилгээ туршиж байгаа оюутнууддаа тус уралдааны мэдээллийг дамжуулна уу.  Уралдаанд шалгарсан оюутны багт судалгаа, хөгжүүлэлтийн санхүүжилтыг  (R&D grant)  дараахи байдлаар олгох юм. Үүнд: 
 I байр - 5 сая, II байр - 3 сая, III байр 2 сая төгрөг олгох ба оюутны баг тухайн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд гаргах,  загвар бүтээгдэхүүнээ эцсийн бүтээгдэхүүн болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зардал юм. 
 
Уралдаан 4 сарын 30-ны өдөр хүртэл доорхи холбоосоор  бүртгэнэ.
 
"Монголын инновацийн 7 хоног"-ийн бусад арга хэмжээний тухай: 
Тус арга хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны яам холбогдох талуудтай хамтран 5 сарын 3-наас 9-ний өдрүүдэд зохион байгуулж байна.  Арга хэмжээний голлох үйл ажиллагаануудын хүрээнд: 
1.  Залуу судлаачдад зориулсан "Эрдэм Хакатон" арга хэмжээ: 
Залуу судлаачдын үйлдвэрлэлд нэвтрэх боломжтой инновацийн төслийг сонгон шалгаруулж санхүүжилт олгох тус үйл ажиллагааг Шинжлэх ухааны академи удирдан зохион байгуулж байна. 
Үйл ажиллагааны дэлгэрэнгүйг доорхи холбоосоор орж үзнэ үү.    https://www.facebook.com/events/195274405741956
2. "Инноваци ба хөрөнгө оруулалт" арга хэмжээ 
 Хүнс, хөдөө аж ахуйн салбарт мэдлэг шингэсэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг хөрөнгө оруулагчид танилцуулах арга хэмжээ  https://www.facebook.com/events/506120500407966
3.  Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилтууд цахим үзэсгэлэн 
 Багш судлаачдын зохион бүтээсэн технологи, бүтээгдэхүүнийг таниулан сурталчлах зорилготой арга хэмжээг Нийслэлийн үйлдвэрлэл, инновацийн газар хариуцан зохион байгуулж байна.  https://fb.me/e/ymr3yE0X
4. "ICIED 2021" олон улсын эрдэм шинжилгээний хурал
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулиас уламжал болгон зохион байгуулж ирсэн хурал http://www.sbh.edu.mn/mn/index.php/news/more/117 
5. "Үндэсний инновацийн хөгжил форум" арга хэмжээ 
Тус арга хэмжээг БШУЯамны зүгээс удирдан зохион байгуулж салбар хэлэлцүүлэгүүдийг их сургуулиуд хариуцан ажиллаж байна. ШУТИС-ийн хувьд  Цахим технологи, дижитал шилжилт болон аж үйлдвэрлэлийн салбарийн инноваци гэсэн 2 салбар хэлэлцүүлэг дээр ажиллаж байгаа ба эдгээр чиглэлээр форумд илтгэл хэлэлцүүлэх багш, судлаачдыг урьж байна. 
6. Бусад арга хэмжээ