“НИЙГМИЙН ХӨГЖИЛ: АСУУДАЛ, ШИЙДЭЛ” СЭТГҮҮЛИЙН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ӨГҮҮЛЭЛ ХҮЛЭЭН АВЧ ЭХЭЛЛЭЭ.

: 2021-11-18 15:40:40
     Та бүхнийг “Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл” онол, арга зүйн сэтгүүлд эрдэм шинжилгээний өгүүлэл хэвлүүлэхийг урьж байна. Эрдэм шинжилгээний өгүүлэл хүлээн авч эхлэх хугацаа, цахим шуудангийн хаяг: 2021 оны 11-р сарын 01-ны өдөр, socialscience@must.edu.mn
Тус сэтгүүлийн эрдэм шинжилгээний өгүүлэлд тавигдах шаардлага, загварыг хавсаргав.
“Нийгмийн хөгжил: Асуудал, шийдэл” онол, арга зүйн сэтгүүлийн редакцийн зөвлөл

Холбоо барих утас: 89906219, 90198292
 
Эрдэм шинжилгээний өгүүлэл нь дараах хэсгүүдтэй байна. Үүнд:
1. Өгүүллийн нэр;
2. Зохиогч(д)-ийн овог, нэр;
3. Харъяалагдах байгууллага, салбар;
4. Цахим шуудангийн хаяг;
5. Өгүүллийн хураангуй;
6. Өгүүллийн түлхүүр үг;
7. Өгүүллийн удиртгал хэсэг;
8. Өгүүллийн онол, арга зүйн хэсэг;
9. Өгүүллийн судалгааны хэсэг;
10. Хэлэлцүүлэг;
11. Дүгнэлт;
12. Ном зүй.

Өгүүллийг Мicrosoft Office 2013 ба түүнээс хойших программын *.doc өргөтгөлтэй форматыг ашиглан бичих ба ажлын талбарыг 2 багана болгоно. Багана хоорондын зай 5,0 мм байна. Өгүүллийг үсгийн Times New Roman фонт дээр 11 pt өндрийг сонгон бичнэ.
Өгүүллийг хуудасны баруун, дээд, доод, зүүн талаас тус бүр 23,0 мм зайг үлдээж бичнэ. Өгүүллийг бичихдээ Header, Footnote командыг ашиглахгүй. Мөн хуудасны дугаарыг тавихгүй.
Өгүүллийн зүйл нь шинэ мөрөөс эхлэх ба мөрүүд хоорондоо 1,15 sp зайтай байна. Мөрүүд зүүн, баруун талдаа зэрэгцэн бичигдэнэ.
Өгүүллийг англи, монгол, орос хэлний аль нэгээр бичиж болно. Өгүүлэл 176*250 мм буюу Envelope B5 хэмжээтэй 10 хуудсанд багтсан байна.
Өгүүллийн хураангуйг ойролцоогоор 15 мөр, 100-150 үгэнд багтаан налуу форматаар (Italic) үсгийн 9 pt өндрийг сонгож бичнэ. Өгүүллийн түлхүүр үг нь өгүүллийн цөм утгыг илэрхийлж чадахуйц 4-5 нэр үг юмуу нэр үг, холбоо үгийн хослол байна. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байна. Түлхүүр үгийн үсгийн өндөр 9 pt байна.
       Өгүүллийн бичвэрт фото зураг, бүдүүвч, хүснэгт, диаграмм, зураг байж болох бөгөөд хүснэгтээс бусдыг нийтэд нь зургаар дугаарлана. Зураг, хүснэгт нь тус бүр дугаар, нэртэй байх ба бүтээлд орсон дарааллаар дугаарлагдана. Зураг, хүснэгт нь эх сурвалжтай байж болно. Хүснэгтийн дугаар, нэрийг түүний дээд хэсэгт мөр голлуулан 9 pt үсгийн өндөртэй, налуу (Italic) форматаар бичнэ. Хүснэгт дэхь мэдээллийг хүснэгтэд голлуулан байрлуулах ба түүний үсгийн өндөр 9 pt, мөр хоорондын зай 1 sp байна. Хүснэгт дэхь мэдээллийг бичвэрт заавал тайлбарлан бичнэ. Хүснэгт дэхь мэдээллийг эх сурвалжаас авсан бол түүнийг хүснэгтийн баруун доод буланд налуу (Italic) форматаар бичнэ. Хүснэгтийн эх сурвалж нь тухайн өгүүллийн зохиогч өөрөө бол эх сурвалжийг “Судлаачийн боловсруулснаар” гэж бичнэ. Түүний үсгийн өндөр 9 pt байна.
            Зургийг өгүүлэлд орсон дарааллаар дугаарлах ба зургийн дугаар, нэрийг налуу (Italic) форматаар зургийн дээд хэсэгт мөр голлуулан бичнэ. Зургийн дугаар, нэрийн үсгийн өндөр 9 pt байна. Харин зургийн эх сурвалжийн нэрийг налуу (Italic) форматаар зургийн баруун доод хэсэгт бичнэ. Түүний үсгийн өндөр мөн 9 pt байна. Зургийн эх сурвалж нь тухайн өгүүллийн зохиогч өөрөө бол эх сурвалжийг “Судлаачийн боловсруулснаар” гэж бичнэ.
            Зураг, хүснэгтийг зөвхөн хар, цагаан өнгөөр байгуулна. Зургийн доторх үсэг, тооны өндөр нь үндсэн бичвэрийн үсгийн өндрөөс 2-оор бага буюу 9 pt байна.
       Сканнер ашиглаж оруулсан фото зураг, бүдүүвч, диаграмм, хүснэгт буюу зураг нь 300 dpi-аас багагүй нягтралтай байна. Түүнийг зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлөөр байгуулж, бичвэрийн дотор мөр голлон байрлуулна. Фото зураг, бүдүүвч, диаграмм, хүснэгт буюу зурагт орсон үсэг, тооны өндөр нь үндсэн бичвэрийн үсгийн өндрөөс 2-оор бага буюу 9 pt байвал зохистой гэж үзнэ.
       Математикийн томъёог Equation команд ашиглан үндсэн бичвэрийн үсгийн хэмжээтэй ижил хэмжээгээр мөр голлуулан бичих бөгөөд томъёо бүр дугаартай байна. Дугаарыг тухайн томъёо бичсэн мөрийн төгсгөлд баруун талд зэрэгцүүлсэн байдаар бага хаалтад (1) бичнэ. Томъёоны тайлбарыг “Энд” гэж эхлэн тайлбарласан байна. Тэмдэгтүүдийн тайлбарыг цэгтэй таслалаар зааглан бичнэ.
       Өгүүллийн ном зүйд зөвхөн эшлэл авсан бүтээлийг эшлэл авсан дарааллаар бичнэ. Өгүүллийн ном зүйд эхлээд кирилл эх сурвалжийг, дараа нь латин болон цахим эх сурвалжийг тус, тус бичиж, дараалсан нэг дугаарлалт хийнэ. Цахим эх сурвалжийн бүтэн линкийг оруулна. Эх сурвалжийн үсгийн өндөр 9 pt, мөр хоорондын зай 1,15 sp байна.
Нийтээр хэрэглэж заншаагүй товчилсон үгийг өгүүлэлд хэрэглэхгүй байвал зохино.
 
ӨГҮҮЛЛИЙН НЭР
 (Бичиглэл, хуудасны ерөнхий форматыг өөрчлөхгүйгээр энэхүү загварыг ашиглана уу).
 
А. АБВ
Шинжлэх ухаан, технологийн их сургууль
Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль
 
a.abc@must.edu.mn
 
Хураангуй: Энэ хэсэгт тэмдэглэгээ, тусгай тэмдэг ашиглахгүйгээр судалгааны ажлын зорилго, хамрах хүрээ, үндсэн үр дүн зэргийг 100-150 үгэнд багтаан бичнэ. Хураангуйг налуу форматаар (Italic) үсгийн 9 pt өндрийг сонгож бичнэ.
Түлхүүр үгс: Өгүүллийн түлхүүр үг нь өгүүллийн цөм утгыг илэрхийлж чадахуйц 4-5 нэр үг юмуу нэр үг, холбоо үгийн хослол байна. Өгүүллийн нэрэнд орсон үг түлхүүр үгэнд орохгүй. Түлхүүр үг нь нэрлэхийн тийн ялгал, ганц тоон дээр байх ба налуу (Italic) форматаар бичигдэнэ. Түлхүүр үгийн үсгийн өндөр 9 pt байна.

I. УДИРТГАЛ ХЭСЭГ

Энэ хэсэгт тухайн судалгаанд дэвшүүлж буй асуудал, түүнийг судлах зайлшгүй шаардлага, шалтгаан, сэдвийн тулгамдсан байдал, тус судалгааг явуулахын ач холбогдол, судалгааны ажлын хамрах хүрээ зэргийг бичнэ. Судалгааны зорилго, зорилт, онол, арга зүйн үндэс, судалгааны таамаглал, арга, судалгааны объект, судлах зүйл, судалгааны шинэлэг тал зэргийг тодорхойлно.  
 

II. ОНОЛ, АРГА ЗҮЙН ХЭСЭГ

Энэ хэсэгт судалж буй асуудлын талаар дотоод, гадаадын судлаач, эрдэмтдийн бүтээлд дүн шинжилгээ хийсэн үр дүнг системтэй, логик учир зүйн холбоотой тоймлон бичнэ. Сэдвийн хүрээнд холбогдох бусад материалыг энэ хэсэгт оруулж болно.
Онолын судалгаа нь тухайн сэдвийн хүрээнд нарийвчлан судалсан тодорхой онол, онолын үндэслэл, судалгааны хүрээнд дэвшүүлсэн асуулт, таамаглал, боловсруулсан судалгааны дизайн зэргээс бүрдэнэ.
Энэ хэсэгт эшлэл авч болно. Эшлэлийг бичвэрт эшлэл авсан дарааллаар бичнэ. Эшлэлийг дөрвөлжин хаалтад бичнэ [1].

 

III. СУДАЛГААНЫ ХЭСЭГ

 
     Энэ хэсэгт ямар сорил, туршилтыг, ямар аргаар, хэрхэн гүйцэтгэсэн, хэчнээн хэмжээний материал, мэдээлэл хуримтлуулж, үр дүнд ямар арга зүйгээр боловсруулалт хийсэн зэргийг дурдана.
 
IY. ХЭЛЭЛЦҮҮЛЭГ
 
     Судалгааны үр дүнг бусад судлаачдын судалгааны ажлын үр дүн, онол, арга зүйн янз бүрийн чиглэл, үзэл баримтлалтай холбон тайлбарлаж, судалгааны таамаглал/асуулт хэрхэн батлагдсан эсвэл үгүйсгэгдсэн, ямар дүгнэлтэд хүрч байгаа зэргийг эшлэл, баримт нотолгоонд тулгуурлан дэлгэрэнгүй тодорхойлон бичнэ.
     Судалгааны үр дүнд математик-статистик боловсруулалт хийхгүй байж болно.
Өгүүллийн бичвэрт фото зураг, бүдүүвч, хүснэгт, диаграмм, зураг байж болох бөгөөд хүснэгтээс бусдыг нийтэд нь зургаар дугаарлана. Зураг, хүснэгт нь тус бүр дугаар, нэртэй байх ба бүтээлд орсон дарааллаар дугаарлагдана. Зураг, хүснэгт нь эх сурвалжтай байж болно. Хүснэгтийн дугаар, нэрийг түүний дээд хэсэгт мөр голлуулан 9 pt үсгийн өндөртэй, налуу (Italic) форматаар бичнэ. Хүснэгт дэхь мэдээллийг хүснэгтэд голлуулан байрлуулах ба түүний үсгийн өндөр 9 pt, мөр хоорондын зай 1 sp байна. Хүснэгт дэхь мэдээллийг бичвэрт заавал тайлбарлан бичнэ. Хүснэгт дэхь мэдээллийг эх сурвалжаас авсан бол түүнийг хүснэгтийн баруун доод буланд налуу (Italic) форматаар бичнэ. Хүснэгтийн эх сурвалж нь тухайн өгүүллийн зохиогч өөрөө бол эх сурвалжийг “Судлаачийн боловсруулснаар” гэж бичнэ. Түүний үсгийн өндөр 9 pt байна.
 
Хүснэгт 1. Хүснэгтийн оноосон нэр
   
     
       
 
Эх сурвалж: Эшлэл авсан эх сурвалж
    
     Зургийг өгүүлэлд орсон дарааллаар дугаарлах ба зургийн дугаар, нэрийг налуу (Italic) форматаар зургийн дээд хэсэгт мөр голлуулан бичнэ. Зургийн дугаар, нэрийн үсгийн өндөр 9 pt байна. Харин зургийн эх сурвалжийн нэрийг налуу (Italic) форматаар зургийн баруун доод хэсэгт бичнэ. Түүний үсгийн өндөр мөн 9 pt байна. Зургийн эх сурвалж нь тухайн өгүүллийн зохиогч өөрөө бол эх сурвалжийг “Судлаачийн боловсруулснаар” гэж бичнэ.
     Зураг, хүснэгтийг зөвхөн хар, цагаан өнгөөр байгуулна. Зургийн доторх үсэг, тооны өндөр нь үндсэн бичвэрийн үсгийн өндрөөс 2-оор бага буюу 9 pt байна.
 
Зураг 1. Сонгуульд санал өгсөн эрэгтэй, эмэгтэй иргэдийн тоо

      Эх сурвалж: Эшлэл авсан эх сурвалж
 
Сканнер ашиглаж оруулсан фото зураг, бүдүүвч, диаграмм, хүснэгт буюу зураг нь 300 dpi-аас багагүй нягтралтай байна. Түүнийг зургийн *.TIF, *.JPEG, *.BMP, *.GIF өргөтгөлөөр байгуулж, бичвэрийн дотор мөр голлон байрлуулна. Фото зураг, бүдүүвч, диаграмм, хүснэгт буюу зурагт орсон үсэг, тооны өндөр нь үндсэн бичвэрийн үсгийн өндрөөс 2-оор бага буюу 9 pt байвал зохистой гэж үзнэ.
Математикийн томъёог Equation команд ашиглан үндсэн бичвэрийн үсгийн хэмжээтэй ижил хэмжээгээр мөр голлуулан бичих бөгөөд томъёо бүр дугаартай байна. Дугаарыг тухайн томъёо бичсэн мөрийн төгсгөлд баруун талд зэрэгцүүлсэн байдаар бага хаалтад (1) бичнэ. Томъёоны тайлбарыг “Энд” гэж эхлэн тайлбарласан байна. Тухайлбал:
    (1)
Энд -сонгууль өгсөн нийт иргэдийн тоо; -эрэгтэй иргэдийн тоо; -эмэгтэй иргэдийн тоо (Тэмдэгтүүдийн тайлбарыг цэгтэй таслалаар зааглан бичнэ).
 

Y. ДҮГНЭЛТ

Судалгааны ажлын үр дүнг товч, тодорхой нэгтгэн дүгнэж, өнгөрсөн цаг дээр бичнэ.  Дүгнэлтийг дугаарлан бичиж болно.
 

НОМ ЗҮЙ

Өгүүллийн ном зүйд зөвхөн эшлэл авсан бүтээлийг эшлэл авсан дарааллаар бичнэ.
Өгүүллийн ном зүйд эхлээд кирилл эх сурвалжийг, дараа нь латин болон цахим эх сурвалжийг тус, тус бичиж, дараалсан нэг дугаарлалт хийнэ. Цахим эх сурвалжийн бүтэн линкийг оруулна.
Эх сурвалжийн үсгийн өндөр 9 pt, мөр хоорондын зай 1,15 sp байна.

 
  1. Ариунтуяа Н., Гэрэлсүрэн Х. Сэтгэл зүйн зөвлөгөөний үндэс. Улаанбаатар: «СЭЛЭНГЭПРЕСС», 2015, 208 х.
  2. Рубинштейн   С.Л.   Основы   общей   психологии.   СПб.:   Изд-во  «Питер», 2010, С. 309-380.
  3. Тарабрина Н.В. Теоретико-эмпирические исследования посттравматического стресса // Психологический журнал. 2007, Т. 28, № 4, Июль-Август, С. 5-14.
  4. Улс төр судлал. Хянан тохиолдуулсан: Б. Долгор. Улаанбаатар: «Адмон», 2011, Х. 25-35.
  5. Bowlby  J.  Attachment  and  Loss.  Vol.  I.  Attachment.  New  York:  «Basic Books», 1969, PP. 177-209.
  6. Lauterbach D., Koch E.I., Porter K. The Relationship between Childhood Support and Later Emergence of PTDS // Journal of Traumatic Stress. 2007, Vol. 20, № 5, October, PP. 857-867.
  7. Nader K.O. Treatment Methods for Childhood Trauma // Treating Psychological Trauma and PTSD. Ed. by J.P. Wilson, M. Friedmann, J. Lindy. New York: «Guilford Press», 2001, PP. 278-334.
  8. https://www.youtube.com/watch?v=9YGTH4WrY_8
 
ӨГҮҮЛЛИЙН НЭР (англи хэлээр)
 
ЗОХИОГЧИЙН ОВОГ, НЭР (англи хэлээр)
 
Байгууллагын нэр (англи хэлээр)
Шаардлагатай бол удирдах дээд байгууллагын нэр (англи хэлээр)
 
Цахим шуудан
 
Хураангуй: (англи хэлээр)
Түлхүүр үг: (англи хэлээр)
 
ЖИШЭЭ:

MEN AND WOMEN: NO BIG DIFFERENCE
 
A. ABC
 
Mongolian University of Science and Technology
School of Business Administration and Humanities
 
a.abc@must.edu.mn
 
Abstract: Mars-Venus sex differences appear to be as mythical as the Man in the Moon. A 2005 analysis of 46 meta-analyses that were conducted during the last two decades of the 20th century underscores that men and women are basically alike in terms of personality, cognitive ability and leadership. Psychologist Janet Shibley Hyde, Ph. D., of the University of Wisconsin in Madison, discovered that males and females from childhood to adulthood are more alike than different on most psychological variables, resulting in what she calls a gender similarities hypothesis. Using meta-analytical techniques that revolutionized the study of gender differences starting in the 1980s, she analyzed how prior research assessed the impact of gender on many psychological traits and abilities, including cognitive abilities, verbal and nonverbal communication, aggression, leadership, self-esteem, moral reasoning and motor behaviors.
Key Words: Gender, Men, Woman, Aggression, Leadership