ТЕНДЕРИЙН УРИЛГА

: 2022-05-09 11:25:23

Огноо : 2022.05.05

Тендер шалгаруулалтын нэр: ШУТИС-ийн Нээлттэй Боловсролын Төв (НБТ) нь Европын холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж буй ARTEST төсөлд ашиглах тоног төхөөрөмж нийлүүлэх тендер

Тендер шалгаруулалтын дугаар: ШУТИС/202202001-1

ШИНЖЛЭХ УХААН ТЕХНОЛОГИЙН ИХ СУРГУУЛЬ нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг ШУТИС-ийн Нээлттэй Боловсролын Төв (НБТ) нь Европын холбооны санхүүжилттэй хэрэгжүүлж буй ARTEST төсөлд ашиглах тоног төхөөрөмж нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Байхгүй

Дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа байгаа бол тодорхой бичих: Байхгүй

Тендерийн баримт бичгийг бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр  нь  50.000 төгрөг ШУТИС-ийн Захиргааны /Голомт банкны 1102928177 тоот/ дансанд /тендерийн нэр, тендерийн дугаар бичнэ/ төлж худалдан авч болно.

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба төсөвт өртгийн 2 хувиас багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.  

Тендерийг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 10:00-аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2022 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн,10:30-т зохион байгуулна.

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: Үгүй

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Монгол улс Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг, 8-р хороо,

Бага тойруу-34, ШУТИС-ийн төв байр,

Хөрөнгө оруулалт, хангамжийн газар 207-2 тоот,

Утас: 94449006

Имэйл хаяг: bayaraa@must.edu.mn

Веб хаяг: http://must.edu.mn