Финлянд улсын CESIM компанийн Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “GLOBAL CHALLENGE SIMULATION”-ний тани
ganbii
 
                        ШУТИС-Бизнесийн Ахисан Түвшний Сургууль                     
Финлянд улсын CESIM компанийн Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “GLOBAL CHALLENGE SIMULATION”-ний танилцуулга сургалтын удирдамж
Зорилго: Дэлхийн 50 гаруй улсын 500 гаруй их, дээд сургууль, сургалтын байгууллагуудад ашиглагдаж буй Финляндын CESIM компанийн “GLOBAL CHALLENGE SIMULATION”-г багш нарт танилцуулахад сургалтын зорилго оршино.  
Сургалт явагдах хугацаа: 2021 оны 9-р сарын 8, 9-ний өдрүүдийн 11.00-15.00 цагийн хооронд явагдана. 
Сургалтын агуулга: Багш нар багт хуваагдаж CESIM компаниас нээж өгсөн албан ёсны эрх бүхий симуляцыг ашиглан глобал зах зээлд 8 үеийн турш шийдвэр гарган өрсөлдөх ба шийдвэр гаргалт дараах хүрээг хамарна. Үүнд: Зах зээлийн төлөв байдал, эрэлт, үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, маркетинг, R&D, хүний нөөц, татвар, логистик, санхүү болон төсвийн шийдвэрүүд багтана. 
Оролцох багуудад тавигдах шаардлагууд: 
  1. Багш бүр өөрийн сургуулийн албан ёсны и-мэйл хаягаар эрх нээлгэх тул өөрийн овог, нэр, и-мэйл хаягийг урьдчилан бүртгүүлж эрх нээлгэсэн байна. 
  2. Оролцогчид интернэт орчин ажиллах бэлтгэлээ хангаж ирнэ. (Notebook, Tablet, гар утас ... гэх мэтийн аль нь ч байж болно)
  3. Сургалт явуулахаар сонгосон симуляци нь Монгол хэлээс гадна бусад 25 улсын хэлээр орчуулагдсан тул та хэлний хувьд сонголт хийн оролцох боломжтойгоор тохируулагдсан болно. 
Зохион байгуулагчид: 
  • Graduate School of Business, MUST 
  • EGAN Brand consulting company
  • CESIM Business Simulation company, Finland
Холбоо барих:  Утас: 976-99102270    E-mail: ganbat.otu@must.edu.mn

Бүртгэлийн хуудасны загвар 
First name Surname E-mail address Organization
1.        
2.        
 

Сургалтад оролцох багш нарын бүртгэлийг нэгтгэн ganbat.otu@must.edu.mn хаягт 2021 оны 9-р сарын 6-ний 15.00 цагаас өмнө илгээнэ үү?