ӨВӨРХАНГАЙ АЙМГИЙН ХАРХОРИН СУМЫН ЗАСАГ ДАРГАТАЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
hulan

2022 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль, Өвөрхангай аймгийн Хархорин сумтай хамтран ажиллахаар харилцан тохиролцож, тус сургуулийн захирал А.Энхбат, засаг дарга Г.Одгэрэл нар санамж бичигт гарын үсэг зурлаа.

Санамж бичгийн хүрээнд богино, урт хугацааны цахим болон танхимын сургалт явуулах, археологи, түүх угсаатны зүйн судалгаа хийх, оюутнуудын дадлагажуулах ажлыг дэмжин ажиллах, хамтарсан семинар, уулзалт зохион байгуулах, гадаад, дотоод хамтын ажиллагаа дэмжих, төсөл, гэрээт ажилд хамтрах, харилцан дэмжлэг үзүүлэх,чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцов.