Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй багш, ажилчдын дундах “MUST CUP 2024” хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2024 оны 9 дүгээр сарын 20-21-ний өдрүүдэд БЗД-ийн 15-р хорооллын хөл бөмбөгийн талбайд боллоо. Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Биеийн тамир, спортын тэнхимээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг тус тэмцээнд ШУТИС-ийн БАС, БУХС, ГУУС, МехТС, МХТС, ХШУС, ЭХС, Захиргаа гэсэн 8 багийн 120 гаруй тамирчид оролцлоо.
“MUST CUP-2024” хөл бөмбөгийн тэмцээний тэргүүн байрт захиргааны баг тамирчид шалгарч алтан медаль, шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагнал хүртлээ.Хоёрдугаар байрт Эрчим хүчний сургуулийн баг тамирчид мөнгөн медаль, гуравдугаар байрт Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн баг тамирчид хүрэл медалийг тус тус хүртлээ. ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхимийн ахлах багш М.Амаржаргал, Ч.Навчаа, М.Бат-Очир, Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор Ч.Баасандаш, БУХС-ийн ахлах багш Ю.Болдбаатар нар медалийг нь гардуулан өглөө.
Шилдэг довтлогчоор Санхүү хөрөнгө оруулалтын албаны мэргэжилтэн Т.Пүрэв-Очир, шилдэг хамгаалагчаар Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургуулийн нярав З.Одбаяр, шилдэг хаалгачаар ректорын ажлын албаны мэргэжилтэн С.Чинзориг нар тус тус шалгарлаа. Энэ жилийн тэмцээний онцлог нь ШУТИС-ийн 65 жилийн ойн хүрээнд зохион байгуулж байна.
Тэмцээний ерөнхий зохион байгуулагч ХШУС-ийн Биеийн тамир, спортын тэнхим, ерөнхий шүүгч багш, дасгалжуулагч, олон улсын хэмжээний мастер Ц.Энхтөр нар ажиллаа.
Тэмцээнд оролцсон нийт баг тамирчдадаа спортын өндөр амжилт хүсье.
“ХАЙР ХАЛУУН Ч ХАРИУЦЛАГА ЧУХАЛ” ЭРҮҮЛ МЭНДИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ БОЛЛОО
БУХС-ийн багш, ажилтнууд шагнагдлаа
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 65 жилийн ой, дэлхийн багш нарын 30, монголын багш нарын 58 дахь өдрийн арга хэмжээ боллоо
Ахмадын баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа боллоо
Мэндчилгээ