ENGMNG

“СТАРТ-АП” Олон улсын төслийн уралдаан болон залуу судлаачдын зуны семинарыг амжилттай зохион байгууллаа.

2017 оны 07 сарын 03-наас 07 сарын 05-ны өдрүүдэд Буриадын Улсын Их Сургуультай хамтарсан “Старт- Ап” оюутнуудын төслийн уралдаан, залуу судлаачдын семинар  Буянт болон Их Тамир амралтын газруудад зохион байгуулагдаж, тус арга хэмжээнд БуХС-ийн профессор багш нар болон “Старт- Ап” төслийн багийн оюутнууд болон Буриадын Улсын Их сургуулийн багш оюутнууд нийт 53-н хүн оролцлоо. Энэхүү семинарыг БуХС-ийн Технологийн менежментийн салбарын  хамт олон зохион байгуулав.

Зураг1. Нээлтийн ажиллагаа

Зураг1. Нээлтийн ажиллагаа

Зураг2. Зуны хөтөлбөрт оролцогчид: Их тамир амралтын газарт

Зураг2. Зуны хөтөлбөрт оролцогчид: Их тамир амралтын газарт

Зураг3. Залуу судлаачдын семинар

Зураг3. Залуу судлаачдын семинар

“Старт-Ар” төслийн уралдааны эцсийн шалгаруултанд нийт  6-н баг оролцож, “ Шүдэн”баг 1- байр, “Baikal Аnimation” 2- байр,  “Ухаалаг сургууль“,  “Ambience” багууд 3- байрыг тус тус  эзэлж,   Сүүн кофе»” багийн  оюутнууд өндөр амжилт үзүүлэв. Оролцсон оюутнууд өөрсдийн шинэ санаагаа хөгжүүлэх, гарааны бизнес төлөвлөгөө боловсруулах, хөрөнгө оруулалтаа тооцоолж, компаниа байгуулах зэрэг бизнес эрхлэлт, энтрэпренершипийн маш чухал туршлагуудыг олж авсан нь оюутнуудадаа өгөөжтэй сайхан арга хэмжээ боллоо.

“Шүдэн” багийн гишүүд: Т.Цэрэнлхам, Ц.Ундаръяа, П.Эрдэнэсувд, Г.Хулан, Р.Хулан

“Шүдэн” багийн гишүүд: Т.Цэрэнлхам, Ц.Ундаръяа, П.Эрдэнэсувд, Г.Хулан, Р.Хулан

“Шүдэн” багийн оюунууд  2 сая төгрөгний төслийн санхүүжилт авлаа. Оюутнуудын энтрепренершир сэтгэлгээг хөгжүүлэх, ОХУ-ын бизнесийн байгууллагатай хамтран ажиллах боломж бүрдэх, цаашид энэ хүрээнд Старт-Ар компанийг байгуулж, ажиллах боломжийг бүрдүүлж  байгаад  ихээхэн  ач холбогдолтой болсон.

Буриадын Их сургуулийн  “Baikal Аnimation”, “Ambience” багийн гишүүд

Буриадын Их сургуулийн “Baikal Аnimation”, “Ambience” багийн гишүүд

“Ухаалаг сургууль” багийн гишүүд: Ц.Эрдэнэбат, Д.Ууганбаяр, Б.Аюуш, Б.Баасанхүү, У.Есөнтөмөр

“Ухаалаг сургууль” багийн гишүүд: Ц.Эрдэнэбат, Д.Ууганбаяр, Б.Аюуш, Б.Баасанхүү, У.Есөнтөмөр

Амжилттай оролцсон “Сүүн кофе “багийн гишүүд: С.Золжаргал, Н.Өнөрбаян, Э.Ганзориг, Б.Дөлгөөн, Г.Намуун

Амжилттай оролцсон “Сүүн кофе “багийн гишүүд: С.Золжаргал, Н.Өнөрбаян, Э.Ганзориг, Б.Дөлгөөн, Г.Намуун

Мэдээлэл бэлтгэсэн:

БуХС-ийн технологийн менежментийн салбарын профессор Я.Оюунтунгалаг

Comments are closed.

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан