ACBSP-ийн магадлан итгэмжлэлийн олон улсын шинжээчид ажиллалаа.
gaamaa

ШУТИС БУХС дээр АНУ-ын ACBSP (Бизнесийн Удирдлагын хөтөлбөр болон сургуулийн магадлан итгэмжлэлийн байгууллага) гишүүд Доктор Кэвин Дэвис, Доктор Эвэлайн Лэвис, Доктор Жонна Майрс нар хүрэлцэн ирж гурван хоног ажиллалаа. Тухайн олон улсын магадлангийн үйл ажиллагаагаар Бизнесийн удирдлага, Менежментийн салбарын хөтөлбөрүүдийн дахин магадлан итгэмжлэл амжилттай хийгдлээ. ШУТИС захиргаа, БУХС-ын үйлчилгээний ажилтнууд, сургалтын алба, салбарын бүх профессор багш нарт болон ярилцлагад оролцсон ажил олгогчид, төгсөгчид, оюутнуудад БУХС-ын захирал Р.Энхбат болон БУХС-ын удирдлагууд баярласан талархсанаа илэрхийллээ.