ENGMNG

“ҮНДЭСНИЙ МЕНЕЖМЕНТИЙН СУДЛАЛ, СУРГАЛТ- 45 ЖИЛ” Эрдэм шинжилгээний хурлын тухай мэдээлэл

ШУТИС, Бизнесийн удирдлага хүмүүнлэгийн сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн профессор доктор профессор Х.Пүрэвдагвын “ҮНДЭСНИЙ МЕНЕЖМЕНТИЙН ШАВЬ СУДЛАЛ, СУРГАЛТ-45 ЖИЛ” эрдэм шинжилгээний хурал 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ШУТИС-ийн ШУТ номын сангын 604 тоот өрөөнд амжилттай явагдлаа.

11

Хурлын үеэр “Зураг түүх өгүүлнэ”, “Док(PhD), проф. Х.Пүрэвдагвын БҮТЭЭЛ” үзэсгэлэнг гаргаж толилууллаа.

22 33

Хурлын үйл ажиллагаанд УБХ-ын дарга, УИХ-ын дарга асан, академич, доктор профессор Р.Гончигдорж, Монгол улсын шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн академич, Доктор(ScD) профессор Т.Дорж, Монгол улсын гавъяат эдийн засагч, УБХ-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан доктор профессор Д. Балдан-Очир, Монгол улсын болон ОХУ-ын Буриад улсын гавъяат барилгачин Б.Жүгдэр, Монгол улсын гавъяат багш, доктор профессор Я.Шуурав, Д.Цэрэндорж, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Д.Сумъяабазар, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат(төгсөгч шавь нар), ШУТИС-ийн захирал доктор профессор Б.Очирбат, дэд захиралууд, бүрэлдэхүүн сургуулийн захирал, профессорууд, Архангай аймгийн Өлзийт сумын нутгийн зөвлөлийн Б.Цогтгэрэл, Ж.Үхэртар зэрэг төлөөлөл,  Удирдлагын академийн захирал профессор С.Зульфикар, их дээд сургуулиудын удирдлага, профессор багш нар, БУХС, БАТС-ийн багш нар болон шавь нар, гэр бүл, номын садан нөхөд зэрэг 120 гаруй төлөөлөгчид оролцлоо.

44 55 66 77 88 89 90

Тус хурлаар “Доктор профессор Х.Пүрэвдагва багшийн менежмент судлалд оруулсан хувь нэмэр”, “Үндэсний менежментийн шавь сургуулийн сургалтын уламжлал, шинэчлэл”, “Эрдмээр жигүүрлэсэн Эрдмийн шувуу цомын ачлал”, “Доктор профессор Х.Пүрэвдагвын Монголын менежментийн салбарын багш нарын хамтын ажиллагаа, залуу үеийг бэлтгэхэд оруулсан хувь нэмэр” сэдэвт илтгэлүүд тавигдаж хэлэлцүүлэг өрнүүллээ. Хэлэлцүүлэгт төр нийгмийн зүтгэлтнүүд, академичид, бизнесийн байгууллагын төлөөлөгчид, нутгийн зөвлөл, профессор багш нар Профессор Х.Пүрэвдагвын Үндэсний менежментийн судлал, сургалтанд зориулсан 45 жилийнх нь хөдөлмөр бүтээлийг шүүн хэлэлцэж, өндрөөр үнэлсэн юм.

Энэхүү арга хэмжээтэй давхцан Профессор Х.Пүрэвдагва төр засгаар хөдөлмөрөө үнэлүүлэн “Монгол улсын гавъяат багш” цол тэмдгээр шагнагдсан нь олны талархалыг хүлээсэн, нүдээ олсон шагнал, баярт үйл явдал байлаа.

91 92 93 94 95

Comments are closed.

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан