ENGMNG

Боловсролын Зээлийн Сан (БЗС)-ийн “Оюутны хөгжлийн зээл”-д хамрагдах хүсэлтэй оюутны анхааралд!

Зээлийн нөхцөл:

Хүүгүй, урт хугацаагаар, хамтран зээлдэгчгүй, барьцаа шаардахгүй.

Зээлийн шаардлага:

  • Шинээр элсэгчийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ)-ын оноо нь 600-аас доошгүй байх /2 хичээлийн дундаж/
  • Бакалаврын оюутан бол өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 2,8-аас доошгүй байх
  • Магистрант, докторантын өмнөх улирлын үнэлгээний голч дүн (ҮГД) нь 3,2-оос доошгүй байх
  • Тухайн улиралд 10-аас доошгүй кредитийн хичээл сонгож судлах

Зээл авах оюутнууд дараах баримтуудыг бүрдүүлээд сургуулийнхаа сургалтын албанд хураалгана. Үүнд:

  1. Зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл (БЗС-аас гаргасан “Оюутны хөгжлийн зээл хүсэгчийн өргөдлийн маягт”-ийг бөглөж СА-ны ажилтнаараа гарын үсэг зуруулна). Уг маягтыг СА-ны ажилтнаасаа авна.
  2. Ирээдүйн зорилгоо тодорхойлсон эссе (БЗС-аас гаргасан эссе бичих удирдамжийн дагуу бичнэ). Уг удирдамжийг СА-ны ажилтнаасаа авна.
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар (гаргацтай, тод байх)
  4. ЭЕШ-ын онооны хуудасны хуулбар (ЭЕШ-ын батламжаа сургалтын албаны ажилтнаасаа хуулбарлаж авах)
  5. Үнэлгээний голч дүнгийн тодорхойлолт (сургалт эрхэлсэн дэд захирлаар гарын үсэг зуруулж, тамга даруулж өгнө.)
  6. Төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь (102 ба 133 тоот өрөө нягтлан бодогч нараас  авна)
  7. Тухайн хичээлийн улиралд судлаж байгаа хичээлийн баталгаажуулсан жагсаалт (оюутны вебээсээ хичээлийн хуваариа хэвлэн гарын үсгээ зураад сургалт эрхэлсэн дэд захирлаар тамга даруулж өгнө.)

*Боловсролын Зээлийн сангийн системд бүртгүүлэхийн тулд е мэйл хаяг, эцэг эхийн регистр,  гар утасны дугаараа өргөдөл дээрээ бичиж өгнө.

         Зээлийн асуудлыг БСШУСЯамнаас тус сургуульд олгосон хяналтын тоо (квот)-д багтаан, 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэй сургуулийн комисс  зээлд хамрагдах оюутныг сонгон шалгаруулах ба шаардлага хангасан оюутан, суралцагчдыг зээлд хамруулах саналаа Захирлын тушаалаар баталгаажуулан Боловсролын Зээлийн Санд хүргүүлнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг Засгийн Газрын 2018 оны 02-р сарын 06-ны өдрийн 46 тоот тогтоолын хавсралтаас үзнэ үү.

 

 БуХС Сургалтын алба .     2018-08-01

Comments are closed.

© 2014 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан