“БИД ИРЭЭДҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД-2023” ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
gaamaa

БИД ИРЭЭДҮЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИД-2023 ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

ШУТИС, БуХС-ийн Бизнесийн удирдлагын салбар, Санхүүгийн удирдлага мэргэжлийн багаас “Хөрөнгө оруулалтын менежмент” хичээлийн хүрээнд жил бүр тогтмол зохион байгуулдаг “Бид ирээдүйн хөрөнгө оруулагчид-2023” шилжин явах цомын тэмцээн 2023 оны 12-р сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Энэхүү тэмцээний гол зорилго нь нийт оюутнуудад мэргэжлийн мөн чанар, ач холбогдлыг таниулж, мэргэжлийн хичээлийн хүрээнд үзсэн онолын мэдлэгээ бататган, бодит кейс дээр судалгаа шинжилгээ хийх чадварыг нэмэгдүүлэх, гүнзгийрүүлэн судлах нөхцлийг бүрдүүлэх, бие биенээсээ харилцан суралцах, илтгэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, мөн үнэт цаасны зах зээл дээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулж байгаа болон зохицуулах, хэрэгжүүлэгч, оролцогч байгууллагуудад тус сургуулийн Бизнесийн удирдлага, Санхүүгийн менежмент мэргэжлээр бэлтгэгдэж буй оюутнуудыг таниулах, үнэлүүлэх, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхэд чиглэгддэг.

Шүүгчдийн бүрэлдэхүүнд Нийгэм эдийн засгийн судалгаа-сангийн тэргүүн,  ШУТИС, БАТС-ийн доктор (PhD), профессор Б.Энхтуяа, СЗХ-ны Үнэт цаасны газрын ахлах референт Н. Энхбаатар, Монголын Хөрөнгийн Биржийн ТУЗ-ийн дарга Д. Тогтохбаяр, Худалдаа Хөгжлийн Банкны Актив пассивын удирдлагын хэлтсийн захирал М. Молор-Эрдэнэ, БуХС-ийн бизнесийн удирдлагын салбарын багш Д. Баярмаа нар ажиллав.

Тэмцээний дэмжигч байгууллагуудаар Санхүүгийн Зохицуулах Хороо, Монголын Хөрөнгийн Бирж, Худалдаа Хөгжлийн банк, Гүүдсек ҮЦК, Стандарт Инвестмент ҮЦК,  ОБМА ХХК, Эрдэнэ Хүнс ХХК, Аргай Энержи ХХК оролцож ном, сурах бичиг, гарын авлага, сэтгүүл, дадлага хийх эрхийн бичиг, мөнгөн шагналаар тэмцээнд оролцогч оюутнуудад оюуны хөрөнгө оруулалт хийлээ.

Тэмцээнд нийт 70 оюутан оролцсоноос багийн дүнгээр Тэргүүн байранд “Cash Cow” баг, Дэд байранд “Bestrade” баг, Гутгаар байранд “Money Minions” баг, хувийн дүнгээр буюу шилдэг илтгэгчээр Г. Тамир, шилдэг эссений эзнээр М. Нямдаваа нар шалгарав. 

Хамтран ажилласан бүх байгууллага, шүүгч нарт талархал илэрхийлж, тэмцээнд оролцсон нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье

Нийт оролцогч оюутнууд

Тэргүүн байр “Cash Cow” баг

Дэд байранд “Bestrade” баг

Гутгаар байр “Money Minions” баг