“ICIED-2024” ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
buhs

ШУТИС-ийн Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургуулийн Технологийн менежментийн салбар нь БШУЯ, ШУТИС-ийн ЭШТГ, БАТС, Монголын инновацын холбоотой хамтран “Монголын инновацын 7 хоног” арга хэмжээний хүрээнд “ICIED 2024: Age of Innovation & Digitalization” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг ШУТИС-ийн Олон улсын эрдэм шинжилгээний хурлын их танхимд 2024 оны 04-р сарын 22-ны өдөр 10 дах жилдээ танхим, цахим хосолсон хэлбэрээр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус эрдэм шинжилгээний хурал нь эрдмийн зэрэг горилохоор суралцаж буй магистрант, докторантууд, олон улсын эрдэмтэн судлаачдын бүтээлийг олон нийтэд таниулах, инновац, дэвшилтэт техник, технологийн судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг буй болгох, салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэгддэг юм.

Хурлын үйл ажиллагааг нээж БШУЯ-ны Шинжлэх ухаан, технологийн бодлого, инновацийн хөгжүүлэлт, хэрэгжилт зохицуулалтын газрын дарга Д.Баттогтох, ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, технологийн газрын захирал Д.Цолмонбаатар, Монгол дахь JICA-ийн албан ёсны төлөөлөгч Накамура Кэйго нар үг хэллээ.

Эрдэм шинжилгээний хуралд Японы JICA байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Накамура Кейго, ОХУ-ын Кубаны Үндэсний Технологийн Их сургуулийн ректор ШУ-ны доктор, профессор Игор Лагерев, Хонгконгийн Боловсролын Их сургуулийн профессор, доктор (PhD.) Анатоли Олексинко нар урилгын илтгэлийг хэлэлцүүлсний зэрэгцээ Монгол, Индонез, Энэтхэгийн салбартаа тэргүүлэх эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцүүлсэн юм.

Энэ жилийн хурлын илтгэгчид бизнес, аж ахуйн нэгж байгууллагад нэвтрүүлж буй инновац, бизнесийн инкубатор, бүтээлч эдийн засаг, аялал жуулчлалын салбар дахь мэдээллийн технологийн хэрэглээний хандлага, инновацын шийдэлд чиглэсэн түншлэлийн үйл ажиллагаа, хөгжүүлэлт, бүтээмжийн удирдлагын чиглэлээр олон сонирхолтой илтгэлүүд тавилаа.

Хурлын хөтөлбөр:

Хурлын үйл ажиллагааны зураг

БШУЯ-ны ШУТ-ийн бодлого, Инновацын хөгжүүлэлт, хэрэгжилтийг зохицуулах газрын дарга доктор (Ph.D) Д.Баттогтох

ШУТИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа эрхэлсэн дэд захирал

Доктор (Ph.D), Профессор Д.Цолмонбаатар

  

Японы JICA байгууллагын Монгол дахь албан ёсны төлөөлөгч Накамура Кейго